ҮЭИ-ийн 4-р ангийн оюутан Г.Бат-Эрдэнэ “Хүрээлэн буй орчин-2019" Үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хуралд илтгэл хэлэлцүүлж дэд байр эзэллээ
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан 2019 оны 6-р сарын 5-ны өдөр “Хүрээлэн буй орчин-2019" үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал зохион байгуулагдлаа. Энэ эрдэм шинжилгээний хурлаар “Агаарын бохирдол ба шийдэл”, “Хог хаягдлын менежмент”, “Усны бохирдол ба шийдэл” сэдвүүдийг хөндсөн байна.
Тус хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хүрээлэн буй орчин ба инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээний 3-р хуралд ХШУС-ийн Физикийн тэнхимийн профессор Г.Мөнхсайхан нь ҮЭИ-ийн 4-р ангийн оюутан Г.Бат-Эрдэнэ, МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 3-р ангийн оюутан П. Бат-Эрдэнэ нарыг удирдан “Амины орон сууцны дулаан алдагдлын тооцоолол, дулаан алдагдлыг бууруулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж дэд байранд шалгарсан болно.
(2).png)

Хуралд амжилттай оролцсон багш, оюутнуудад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье!
Физикийн тэнхим
Залуу экологич клуб
Нийтэлсэн: Ц.Уянгатөгс
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ