ХШУС-ийн багш нар КИМС-АЗИА олон улсын симпозиумд амжилттай оролцлоо
Индонез улсын Жакарта хотод байрлах Индонезийн Шинжлэх ухааны академийн физикийн хүрээлэнгээс 2019 оны 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “КИМС-АЗИА” олон улсын симпозиумд ШУТИС-ийн Материал судлалын төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Саран, ХШУС-ийн ХИС-ын багш Р.Долгоржав нар амжилттай оролцлоо.
Тус хуралд БНСУ-ын Материал судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор, профессор Хунг Хван Лее тэргүүтэй төлөөлөгчид болон ШУТИС-ийн Материал судлалын төв, Вьетнамын Материал судлалын хүрээлэн, Камбожийн Ойн хүрээлэн, Лаосын их сургууль болон Индонезийн шинжлэх ухааны академийн физикийн хүрээлэнгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж судалгааны ажлын тухай илтгэл тавьж, санал бодлоо солилцов.
ШУТИС-ийн материал судлалын төв нь 2017 оноос эхлэн “Бохир ус цэвэшүүлэх материал гарган авах судалгаа” сэдэвт төслийг БНСУ-ын Материал судлалын хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж байгаа билээ.
КИМС-АЗИА хоёрдугаар хурлыг 2018 оны 6 сард Материал судлалын төвөөс ШУТИС дээр амжилттай зохион байгуулсан.
КИМС-АЗИА гуравдугаар симпозиумд тус төвөөс 2019 онд гүйцэтгэсэн Монгол орны түүхий эд ашиглан керамик мембран гарган авсан судалгааны ажлын үр дүнг танилцууллаа.
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.