“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД-2019” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбараас Монголын Химийн нийгэмлэгтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11-р сарын 01-нд амжилттай зохион байгууллаа. ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д. Ганхуяг, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор дэд проф. Т. Намнан, Монголын химийн нйигэмлэгийн ерөнхийлөгч ШУ-ны доктор, академич Б. Авид нар мэндчилгээ дэвшүүлж хурлыг нээв.
Тус хуралд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээс 10 аман, 13 үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэлийг /ЭШБЭ №07/2019, ISSN 978-99973-50-40-4/ хэвлүүлэв. Энэхүү хуралд:
Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан ба 1-р байрыг ШУТИС, ХШУС-ийн ахлах багш доктор (Ph.D) Э. Бат-Эрдэнэ, дэд байрыг ШУА-ийн харьяа ХХТХ-ийн доктор (Ph.D) Ж. Нарангэрэл, 3-р байрыг ШУА-ийн харъяа ХХТХ-ийн ЭШ-ний ажилтан С. Жаргалмаа нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбарын дэд профессор Э. Энхцэцэг, ахлах багш, доктор (Ph.D) Э. Бат-Эрдэнэ, багш Х. Серикжан, багш Р. Долгоржав, сургалтын мастер Ө. Бекен болон Монголын химийн нийгэмлэгийн гишүүн ШУА-ийн харьяа ХХТХ-ийн ЭШ-ний ажилтан доктор (Ph.D) Б. Нарандалай, нүүрсний хими, технологийн лабораторийн ЭШ-ний ажилтан, доктор (Ph.D) С. Батбилэг нар амжилттай зохион байгууллаа.
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.