ХШУС-ийн бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутнуудын илтгэлийг 2025 оны 03 сарын 17-ны өдөр хэлэлцүүллээ.
Салбар, тэнхимүүдээс шалгарсан бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллүүдийг ЭНБДарга доктор (Ph.D), профессор Г. Мөнхсайхан, Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Т. Баттөмөр, Математикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Ү. Ариунаа, Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б. Дэлгэрцэцэг нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхний 3 байрыг шалгаруулсан болно.
Тэргүүн байрыг Статистик хөтөлбөрийн оюутан М. Тамир, “Шалгалтын материалын түвшинг бодлого бүрээр тодорхойлох нь” сэдвээр (91.7 оноо, удирдагч багш - докторант Т. Гэрэлтуяа), хоёрдугаар байрыг Химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан Ч.Номин “Сэлэнгэ аймгийн Мандал сумын усны химийн найрлагын судалгаа” (91.3 оноо, удирдагч багш - доктор, дэд профессор Т. Баттөмөр), гуравдугаар байрыг Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн оюутан Р. Саруултуяа “Молибдены диселенидийн гадаргуугийн онолын судалгаа” (91.0 оноо, удирдагч багш – доктор Д. Отгонбаяр) итгэлээр тус тус эзэллээ.
Хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Зохион байгуулах коммис
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа.
2025 оны 9-р сарын 26-нд ДААД байгуулагдсаны 100 жилд зориулсан хурлыг ШУТИС, ГЭСЯ, ДААД Клуб төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар