ХШУС-ийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан магистр, доктор оюутнуудын илтгэлийг 2025 оны 03-р сарын 24-ны өдөр хэлэлцүүллээ.
Салбар, тэнхимүүдээс шалгарсан магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллүүдийг ЭНБДарга доктор (Ph.D), профессор Г. Мөнхсайхан, Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Т. Баттөмөр, Математикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Д. Батнасан, Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б. Дэлгэрцэцэг нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхний 3 байрыг шалгаруулсан болно
Магистр оюутны эрдэм шинжилгээний хуралд
Тэргүүн байрыг Физикийн тэнхимийн магистрант Н. Тогтох, “Хаягдал NiMH батарейн анодын материалаас газрын ховор элементийг ялган авах судалгаа” сэдвээр (96.5 оноо, удирдагч багш - доктор Л. Сарантуяа),
Хоёрдугаар байрыг Математикийн тэнхимийн магистрант П. Ханламаа “Мазаалай баавгайн популяци ба уур амьсгалын өөрчлөлт” (95.2 оноо, удирдагч багш - доктор, дэд профессор Б. Ууганбаяр),
Гуравдугаар байрыг Математикийн тэнхимийн магистрант Э. Ундармаа “Радиаль суурь функц бүхий нейро сүлжээний тогтворжилт” (92.5 оноо, удирдагч багш – доктор, дэд профессор Б. Сэр-Од) итгэлээр тус тус эзэллээ.
Доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд
Тэргүүн байрыг Физикийн тэнхимийн докторант Б. Одонтуяа, “Surface properties of the mechanical exfoliated MoS2 few layers” сэдвээр (97.7 оноо, удирдагч багш - доктор, профессор Г. Мөнхсайхан, доктор Д. Отгонбаяр),
Хоёрдугаар байрыг Физикийн тэнхимийн докторант О. Эрдэнэтуяа “Liquid Phase Exfoliation of MoS2 Nanosheets in Aqueous IPA and NMP” (97.6 оноо, удирдагч багш - доктор, профессор Г. Мөнхсайхан, доктор Ж. Баттогтох),
Гуравдугаар байрыг Математикийн тэнхимийн докторант Х. Энхбаяр “Уламжлал агуулаагүй итерацийн аргуудыг тухайн уламжлалт тэгшитгэлийг бодоход ашиглах нь” (97.5 оноо, удирдагч багш – Академич Т.Жанлав, Доктор, дэд профессор Х.Отгондорж) итгэлээр тус тус эзэллээ.
Хуралд оролцсон нийт магистр, доктор оюутнууддаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Зохион байгуулах комисс
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXV олимпиадыг амжилттай зохион байгуулагдлаа.
ИТДБ төслийн санхүүжилтээр ХШУС-ийн лабораториудын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжрууллаа
ХШУС-ийн Статистик /герман/ хөтөлбөрийн оюутнууд ХБНГУ-ыг зорилоо