ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
delger

    ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04-р сарын 25-ны Баасан гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

     Тус эрдэм шинжилгээний хуралд хоёр шатны сонгон шалгаруулалтаас шалгарсан 36 илтгэл хэлэлцэгдсэнээс “Байгалийн ухааны салбар”-ын магистр оюутны ангилалд Физикийн тэнхимийн магистрант Н. Тогтох “Хосолсон хөдөлгүүрт автомашины NiMH батарейн анодын материалаас газрын ховор элементийг ялган авах судалгаа” сэдвээр   (Удирдагч: доктор (PhD) Л. Сарантуяа) тэргүүн байрыг эзэллээ. Мөн “Байгалийн ухааны салбар”-ын доктор оюутны ангилалд Физикийн тэнхимийн докторант Б. Одонтуяа “Механик хуулалтын аргаар ШМДХ-ийн нимгэн үе гарган авах судалгаа” сэдвээр   (Удирдагч: доктор (PhD), профессор Г. Мөнхсайхан, доктор (PhD) Д. Отгонбаяр) дэд байр, Физикийн тэнхимийн докторант О. Эрдэнэтуяа “Шингэн фазын хуулалтын аргаар молибдены дисульфидын цөөн үеийг гарган авах судалгаа” сэдвээр (Удирдагч: доктор (PhD), профессор Г. Мөнхсайхан) гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

       

Хуралд амжилттай оролцсон магистр, доктор оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа