ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04-р сарын 25-ны Баасан гарагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд хоёр шатны сонгон шалгаруулалтаас шалгарсан 36 илтгэл хэлэлцэгдсэнээс “Байгалийн ухааны салбар”-ын магистр оюутны ангилалд Физикийн тэнхимийн магистрант Н. Тогтох “Хосолсон хөдөлгүүрт автомашины NiMH батарейн анодын материалаас газрын ховор элементийг ялган авах судалгаа” сэдвээр (Удирдагч: доктор (PhD) Л. Сарантуяа) тэргүүн байрыг эзэллээ. Мөн “Байгалийн ухааны салбар”-ын доктор оюутны ангилалд Физикийн тэнхимийн докторант Б. Одонтуяа “Механик хуулалтын аргаар ШМДХ-ийн нимгэн үе гарган авах судалгаа” сэдвээр (Удирдагч: доктор (PhD), профессор Г. Мөнхсайхан, доктор (PhD) Д. Отгонбаяр) дэд байр, Физикийн тэнхимийн докторант О. Эрдэнэтуяа “Шингэн фазын хуулалтын аргаар молибдены дисульфидын цөөн үеийг гарган авах судалгаа” сэдвээр (Удирдагч: доктор (PhD), профессор Г. Мөнхсайхан) гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Хуралд амжилттай оролцсон магистр, доктор оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.