ШУТИС, ХШУС-аас хэрэгжүүлж буй “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөрт 2026–2027 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй 20 оюутанд сургалтын тэтгэлгийн батламжийг гардууллаа. Тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан “Mining Week & MinePro 2026” арга хэмжээний үеэр боллоо.
Монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор 2026–2030 онд хэрэгжүүлж буй тус тэтгэлгийн хөтөлбөрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Чингис хаан” баялгийн сан нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК болон ШУТИС, хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь нүүрс болон шатах ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад нийт 103 суралцагч материалаа ирүүлснээс шаардлага, шалгуурыг хангасан 20 оюутан шалгарч, сургалтын тэтгэлэг хүртлээ. Эдгээр шалгарсан 20 оюутан эхний хоёр жилд ШУТИС-д, дараагийн хоёр жилд БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд тус тус суралцаж, мэргэжлийн болон олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмшин, хос дипломтойгоор төгсөх юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг зөвхөн сургалтын тэтгэлгээр хангахаас гадна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Чингис хаан” баялгийн сан нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн менторын дэмжлэгтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Менторын тогтолцоо нь оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын бодит үйл ажиллагаатай танилцах, суралцах хугацаандаа өөрийн хөгжлийн зорилгоо тодорхойлох, цаашдын карьерын бэлтгэлээ хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.
Энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшил болон БНХАУ-ын их сургуулийн түнш байгууллагуудад талархал илэрхийлж, тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Чадварлаг хүний нөөц – боловсруулах үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн үндэс
ХШУС.Химийн инженерчлэлийн тэнхим
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа