Амьдрах хугацааны тархалтын статистик үнэлэлтүүд, Өгөгдөл боловсруулах математик аргууд сэдэвт эрдэм шинжилгээний хамтарсан семинар 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт тус сэдвийн хүрээнд судалгааны ажил гүйцэтгэдэг ХШУС болон МУИС, СЭЗИС-ийн профессор багш нар оролцож 8 илтгэл хэлэлцүүлэн, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Тус семинарт амьдрах хугацааны тархалтын харьцуулсан судалгаа, цензуртэй өгөгдлийн хувьд амьдрах хугацааны тархалт байгуулах арга, алгоритм, хүн амын наслалтын судалгаанд В сплайн үнэлэлтийг ашигласан судалгаа, амьдрах хугацааны тархалтыг үнэлгээг санхүүгийн загварчлалд ашигласан үр дүн зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Судалгаан ажлуудад үнэтэй зөвлөлгөө өгсөн МУИС-ийн профессор О.Цэрэнбат, СЭЗИС-ийн профессор Ц.Батсүх нарт талархал илэрхийлье. Мөн хугацаанд суурилсан өгөгдөл боловсруулах математик аргууд гарын авлагыг хэлэлцүүлж, уг гарын авлагын агуулгыг өргөжүүлэн сурах бичиг болгох нь зүйтэй гэсэн зөвлөмж өглөө.


ХШУС. Математикийн тэнхим.
ШУТИС-ийн ХШУС-ийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн профессоруудын айлчлал
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа