СТАТИСТИК бол өгөгдөл цуглуулах, боловсруулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг шинжлэх ухаан бөгөөд шинжлэх ухааны бүхий л салбарт хэрэглэгддэг.
Мэргэжлийн тодорхойлолт: Математикч, актуарч, СТАТИСТИКЧ нь математик актуар тооцоолол статистикийн үзэл баримтлал онол, үйлдлийн загвар, техник барилыг боловсруулах, хөгжүүлэх судалгаа хийх, энэхүү мэдлэгээ инженерчлэл, бизнес, нийгмийн ухааны зэрэг бүх талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглана.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Математик, статистик, инженер технологийн болон орчин үеийн арга аргачлал, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, зөв дадал, хандлагуудыг эзэмшсэн, багаар ажиллах болон харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх, аль ч салбарт хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
Хөтөлбөрийн онцлог нь статистик үндсэн хөтөлбөр нь 126 кр судалж төгсдөг.
Статистик (герман хэл) хөтөлбөр нь 126 кр хичээлийн 15 кр-ийг герман хэл дээр судалж, 22 кр герман хэлний хичээлийн нэмж судалдаг.
Статистик хамтарсан хөтөлбөр нь эхний 2 жилд 72 кр ерөнхий болон мэргэжлийн суурь хичээл, 30 кр хятад хэлний хичээл судалж, дараагийн 2 жилд баруун хойд Хятадын Политехникийн их сургуульд 59 кр үзэж хос дипломтой төгсөнө.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бакалавр (ISCED05)
Хөтөлбөрийн онцлог: Магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх хөтөлбөр
Төгсөгчдийн ажлын байр:
Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-08)-ын дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-08) батлагдсан.
СТАТИСТИКЧ нь 2120-Олон улсын индекс/кодтой, дотроо 24-38 хүртэл МУ-ын үндэсний ажил, мэргэжлийн “индекс/код-тойгоор батлагдсан байдаг.
- Статистикч (хөдөлмөрийн эдийн засгийн, санхүүгийн, боловсролын, инженерийн, математикийн, санал асуулгын, санхүүгийн, түүвэр судалгааны, хүн амын, эрүүл мэндийн, эдийн засгийн статистикчаар ажиллана)
- Актуарч
- Өгөгдлийн шинжээч, өгөгдөл судлаач
Элсэгчид тавигдах шаардлага:
- Суурь хичээл : Математик, Физик аль нэг нь 490 оноо.
- Дагалдан хичээл: Нийгэм судлал, Англи хэл аль нэг нь 450 оноо
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/tp/91
- Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/1067
- Facebook: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль
- YouTube: Статистик хөтөлбөрийн танилцуулга