Мэргэжлийн тодорхойлолт:
МЭДЛЭГ
- Байгалийн болон техникийн шинжлэх ухаан, инженерчлэл, мэдээллийн технологи, хүний хөгжлийн суурь мэдлэг
- Химийн процессын тооцоолол, загварчлал, симуляци, химийн тоног төхөөрөмж, эд ангийн сонголт, автоматжуулалт, хяналт, хийцийг захиалагчийн шаардлагад нийцүүлэн тооцоолол хийх мэргэжлийн мэдлэг
- Химийн шинжлэх ухааны сорил туршилтыг хийж гүйцэтгэх, туршилтыг төлөвлөх, үр дүнд боловсруулалт, тооцоолол хийх, компьютер дээр химийн процессын загварчлал ба симуляци хийх, анализ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах зэрэг практик мэдлэг
- Англи хэлний дунд, ахисан түвшний мэдлэг
ДАДАЛ
- Химийн, хүнсний, баяжуулалтын, эмийн, нүүрс боловсруулалтын, нефть боловсруулалтын, металл боловсруулалтын зэрэг бүх химийн процесс оролцож явагддаг үйлдвэрүүд, өөрөөр хэлбэл хүнд болон хөнгөн үйлдвэрийн хувирлын процессын болон практикийн дадал, технологитой гүнзгий танилцаж, технологийн схемийн дагуу явагдах процессуудын онолын үндсийг судлах, хувирлын болон ялгах процесст хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд, аппаратын технологийн тооцоог хийх, үндсэн ба дагалдах бүтээгдэхүүний шинж чанарыг тооцоолох, хаягдлыг боловсруулах технологийг эзэмших.
ЧАДВАР
- Инженерийн тооцооллыг гүйцэтгэх, загварчлах, симуляцлах, үйлдвэрийн процесст анализ хийх, шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, системтэйгээр сэтгэх, учир шалтгааныг илрүүлэх, тайлбарлах
- Асуудлыг шийдвэрлэх, шинийг сэтгэх, багаар ажиллах, үнэлэлт дүгнэлт хийх
- Гадаад хэл дээр бичигдсэн мэргэжлийн ном сурах бичиг, сэтгүүлийг орчуулан унших, амьдрал практикт хэрэглэх
ХАНДЛАГА
- Зөв төлөвшилтэй, ёс зүйтэй, хариуцлагатай
Суралцах хугацаа: 4 жил
Хөтөлбөрийн онцлог:
- Магадлан итгэмжлэгдсэн
- Тэргүүлэх чиглэлийн мэргэжил
- Бүх төрлийн хүнд болон хөнгөн үйлдвэрүүдэд процессын инженерчлэлээр ажиллах чадвартай, өөрөөр хэлбэл хамгийн өргөн хүрээнд хөрвөх чадвар ганц мэргэжилтэн болно.
- Хүнсний, эмийн, полимерын, баяжуулалтын, металлургийн, нүүрсний болон нефтийн боловсруулалтын, материалын боловсруулалтын гэх мэт бүх төрлийн хувирлын процесстой үйлдвэрүүдэд химийн инженерчлэлээр ажиллах чадвартай
- Төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг.
Төгсөгчдийн ажлын байр:
- Газрын тос боловсруулах үйлдвэр
- Өнгөт болон хар төмөрлөг боловсруулах үйлдвэр
- Цахилгаан химийн аргаар металлыг ялгах үйлдвэр
- Уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэр
- Тэсрэх бодис, урвалж бэлтгэх үйлдвэрлэл
- Ахуйн химийн бодис, угаалгын нунтаг бэлтгэх үйлдвэрлэл
- Эрдэс давс, бордооны үйлдвэрлэл
- Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэл
- Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр
- Хүнс, хөнгөн үйлдвэрлэл
- Барилгын материал, бетон зуурмаг, хийт бетон, хөнгөн блок, тоосго, цемент, шохой үйлдвэрлэл
- Авто замын материал үйлдвэрлэл
- Эрчим хүч, дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний салбар
- Нүүрс хийжүүлэх, коксжуулах, баяжуулах зэрэг нүүрс боловсруулах үйлдвэрүүд
Элсэгчдийн тавигдах шаардлага:
- Суурь хичээл (хими, физик): 490 оноо
- Дагалдах хичээл (математик, гадаад хэл): 450 оноо
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Химийн инженерчлэл гэдэг нь “Химич” болон “Инженер” гэсэн 2 мэргэжлийг хослуулсан өвөрмөц хөрвөх чадвар өндөртэй мэргэжилтэн байдаг.
2013 оноос “Химийн инженерчлэл” мэргэжлээр процессын инженерүүдийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 2023 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр итгэмжлүүлсэн. Химийн инженерчлэл мэргэжлийг эзэмшсэн инженерүүд нь дотоодын 30 гаруй улсын болон хувийн үйлдвэр байгууллагуудад химич, химийн технологич, химийн инженер, процессын инженер, судалгаа ба хөгжүүлэлтийн инженер, чанарын менежер албан тушаалуудад ажиллаж байна. Түүнээс гадна гадаадын АНУ, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудын их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Манай төгсөгчид нь химич ба инженер гэсэн хосолсон мэргэжлийг эзэмшдэг учраас хөрвөх чадвараараа хамгийн өндөртэй мэргэжилтэн болж байдаг.

Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/23
YouTube: Химийн инженерчлэл хөтөлбөрийн танилцуулга