ХИМИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ (Chemical Processing Technology)

Мэргэжлийн тодорхойлолт: Органик бус бодисын технологи, эрдэс түүхий эдийн боловсруулалт, эрдэс давсны үйлдвэрлэл, үнэт, өнгөт, газрын ховор металлыг ялгах, техникийн шинэ материал, силикат, геополимер материалыг гарган авах технологиудыг судалж эзэмшинэ.

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн зэрэг: Бакалавр

Хөтөлбөрийн онцлог: Магадлан итгэмжлэгдсэн, химийн чиглэлийн бүхий л салбарт хөрвөх боломжтой эрэлттэй мэргэжил, нүүрсний боловсруулалтын технологи, газрын тос боловсруулалтын технологи чиглэлээр хавсарга мэргэжил эзэмших боломжтой бөгөөд төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг.

Төгсөгчдийн ажлын байр: Уул уурхай, хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэр, өнгөт ба хар металлурги, ган ширэм, зам, барилгын материал, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эмийн бэлдмэл, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, харьяа төрийн байгууллагууд

Элсэгчид тавигдах шаардлага: Суурь хичээл хими, физик - 490 оноо /босго оноо/, дагалдах хичээл математик, гадаад хэл -450 оноо /босго оноо/

Дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/23
  • YouTube: Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрийн танилцуулга 

                                    https://www.youtube.com/watch?v=wiVqRZeqao4