“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР /БНХАУ-ын Нанжин Аж Үйлдвэрийн их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр/ (Science in Environmental Engineering)

Мэргэжлийн тодорхойлолт: Хүрээлэн буй орчны инженер мэргэжил нь нийгэм, байгаль орчинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг хянах, бохирдлыг бууруулах, хамгаалах стратеги, менежментийг төлөвлөх, хүний эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдлыг хангах технологийн шийдлийг боловсруулах инженерийн болон шинжлэх ухааны  өргөн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн зэрэг: Бакалавр (ISCED06)

Хөтөлбөрийн онцлог: Магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх хөтөлбөр

Төгсөгчдийн ажлын байр:

  • Байгаль орчин, уул уурхай,  үйлдвэрлэлийн салбарт байгаль орчны инженер, мэргэжилтэн
  • Хот, аймаг, сумын захиргааны  байгууллагуудад байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, шинжээч
  • Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, шинжилгээний мэргэжилтэн
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд судлаач, багш
  • Олон улсын байгууллагуудад төслийн мэргэжилтэн

Элсэгчид тавигдах шаардлага:

  • Суурь  хичээл :  Хими, Математик  аль нэг нь 490 оноо.
  • Дагалдан хичээл: Физик, Англи хэл аль нэг нь 450 оноо

 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/tp/91
  • Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/1071
  • Facebook: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль
  • YouTube: Хүрээлэн буй орчны инженерчлэл 2+2 хамтарсан хөтөлбөрийн танилцуулга https://www.youtube.com/watch?v=PPXuXr7vEU4