Мэргэжлийн тодорхойлолт: Нанохэмжээстэй шинэ дэвшилтэт материалыг гарган авах, боловсруулах, тэдгээрийн бүтэц ба физик химийн шинж чанаруудыг судлах, уламжлалт материалын үзүүлэлтүүдийг сайжруулах, нано түвшинд боловсруулах, орчин үеийн нанотехнологийн аргуудыг үйлдвэрлэлд, нэвтрүүлэх, хөгжүүлэх, түүний стратегийг төлөвлөх зэрэг мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэнэ.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бакалавр (ISCED06)
Хөтөлбөрийн онцлог: Магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх хөтөлбөр
Төгсөгчдийн ажлын байр:
- Мэдлэгт суурилж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн компаниудад инженер
- ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
- Их дээд сургуульд багш, судлаач
- Анагаах ухааны салбарт инженер
- Хүнсний үйлдвэрүүдэд инженер
- Нэхмэл эдлэл, полимер, сав баглаа боодлын үйлдвэрт инженер
- Гарааны компаниудад инженер
- Сургалт судалгааны лабораториудад судлаач
Элсэгчид тавигдах шаардлага:
- Суурь хичээл : Математик, Хими аль нэг нь 490 оноо.
- Дагалдан хичээл: Физик, Англи хэл аль нэг нь 450 оноо
Дэлгэрэнгүй мэдээлэл: энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах
Нано шинжлэх ухаан, инженерчлэл

- Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/tp/91
- Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/1071
- Facebook: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль
- YouTube: Наношинжлэх ухаан инженерчлэл хөтөлбөрийн танилцуулга
https://www.youtube.com/watch?v=d2pUM5fbB3I