Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголын химийн нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 10 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид оролцон шатах ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлууд, түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хими, боловсруулалт, технологи, экологи, хаягдлын дахин боловсруулалтын чиглэлээр 14 илтгэлийг хэлэлцэв. Энэ удаагийн хуралд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гадна үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцсон нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, түншлэлийг хөгжүүлэхэд зохих хэмжээнд ахиц гарч буйг харуулав.

Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр эрдэм шинжилгээ, технологийн туршилт судалгаа, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АМБ ЛАБ” ХХК ажилласанд хурал зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье ээ.
“Химийн инженерчлэлийн тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, удирдлага ба хяналт” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС, ХШУС-ийн Газрын тосны боловсруулалтын технологи 2+2 бакалаврын хөтөлбөрийн оюутнуудад БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургуульд “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах урилга гардуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
ХШУС -ийн багш, судлаачид “2IP-2025” уралдаанд амжилттай оролцлоо
Төрийн одон медиалаар шагнагдсан багшдаа баяр хүргэе
"ТООН EРТӨНЦ-2025" СЭДЭВТ ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТEM, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН УЛСЫН ХI ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.