“Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл” олон улсын хурлаа (ICASE-2025) 6 сарын 09-10 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
delger

 Тус олон улсын хурал нь 2019 оноос эхлэн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хуралд 9 орны 120 гаруй эрдэмтэн, судлаачид математик, хими, физик, инженерчлэл гэсэн 4 салбараар хуралдаж эрдэм шинжилгээний олон сайхан бүтээлүүдээ танилцууллаа.

Олон улсын хуралд хэлэлцүүлсэн бүтээлүүдээс Springer Nature хэвлэлийн газрын шаардлагыг хангасан бүтээлүүд нь Springer Nature хэвлэлийн газрын Scopus-д бүртгэл бүхий тусгай дугаарт хэвлэгдэнэ.

Хурлыг дэмжиж бүтээлээ хэлэлцүүлсэн эрдэмтэн, судлаачид, дэмжигч байгуулга, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны хамт олон, ШУТИС-ХШУС-ийн профессор, багш нар, хурал зохион байгуулах ажлын хэсгийн хамт олондоо баярлалаа.

http://icase.mn/icase-2025

                                            Эрдэм, номын үйлс нь арвин их олзтой байх болтугай!