Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбараас магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жил “ХИМИ-2021” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 3-р сарын 12-д 1300 – 1630 цагуудад онлайнаар амжилттай зохион байгуулж явуулав. Хуралд ХИС-ын багш, ажилтан, магистр оюутнууд (38) онлайнаар идэвхтэй оролцлоо.
Хурлыг ХШУС-ийн ХИС-ын ахлах багш Н.Баттулга, О.Отгонтуул, сургалтын мастер С.Баяржаргал, М.Цэцэгжаргал нар зохион байгуулав.
.png)
ЭШБХ -д магистрант 4, докторант 3 оюутан илтгэлээ хэлэлцүүлэв. ЭШ-ний бага хурлын шүүгчээр ахлах багш Н.Баттулга, О.Отгонтуул, А.Доржготов нар ажиллав. Магистрант, докторантын илтгэлүүдээс тус бүрд нь хоёр хоёр илтгэл шалгаруулж дараагийн шатны ХШУС-ын хуралд оролцуулахаар боллоо.

Хуралд магистр доктор оюутнууд өөрийн судалгааны ажлынхаа үр дүнгүүдээс танилцуулав. Илтгэлүүд сонирхолтой байсан бөгөөд оролцогчид асуулт асууж хариулт авч хурал явагдсан.


Магистрант Б.Пүрэвдорж “Тосон-Уул-XIX талбайн нефтийг боловсруулах анхан шатны үйлдвэрийн технологийн тооцоо”, Г.Есүйлэн “Ашигласан тосноос гарган авсан дизелийн түлшний шинж чанар, түүний нүүрсустөрөгчдийн судалгаа”, докторант Г.Батчимэг “Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалтын технологи", Г.Ганзаяа “Хангайн бүсийн зарим ордын эмчилгээний шаврын судалгаа”сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч ХШУС-ын магистр доктор оюутны хуралд илтгэлээ хэлэлцүүлэхээр боллоо.
ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.