Математикийн тэнхимийн профессор, багш нарын "Эрдмийн чуулган 2021" эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04-р сарын 06-ны 12 цагт Microsoft Teams бүлэгт хуралдлаа. Шүүгчээр зөвлөх профессор, доктор(Ph.D) Ц.Сарантуяа, дэд профессор, доктор(Ph.D) Д.Ганзориг, ахлах багш, доктор(Ph.D) Ц.Балжинням нар ажиллаж амжилттай зохион байгууллаа.

Хуралд ахлах багш, доктор(Ph.D) Х.Отгондорж 15 оноогоор I байр, профессор, доктор(Sc.D) Д.Цэдэнбаяр 14 оноогоор II байр, ахлах багш, доктор(Ph.D) Ц.Мөнхгэрэл 13 оноогоор III байрт шалгарч дараагийн шатны ХШУС-ийн профессор, багш нарын "Эрдмийн чуулган 2021" эрдэм шинжилгээний хуралд оролцохоор шалгарлаа. Профессор, багш нарынхаа цаашдын эрдэм судлалын ажилд нь улам өндөр амжилт хүсье.
МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.