2021-2022 оны хичээлийн жилийн шинээр элссэн оюутнуудад зориулсан
ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН танилцуулга амжилттай боллоо.
2021 оны 10 сарын 18 ны өдөр microsoft teams 08:30-09:20 хооронд Химийн инженерчлэлийн салбарын танилцуулга хурал амжилттай боллоо. ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа салбарын танилцуулга илтгэлийг тавив. Илтгэлийн агуулга нь 1. ХИС-ын бүрэлдэхүүүн 2.Сургалтын үйл ажиллагаа 3. Оюутанд үзүүлэх үйлчилгээ гэсэн 3 хэсгээс бүрдсэн. Энэхүү арга хэмжээнд 19 багш, 8 ажилтан, 31 оюутан нийт 50 хүн хамрагдав. 1-р курсын 2+2 Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн зөвлөх багш Г.Бадрал, Химийн технологи хөтөлбөрийн зөвлөх багш Ц.Баяртсайхан, Химийн инженерчлэлийн зөвлөх багш С.Мягмарсүрэн нар оролцов. ХИС-ын зөвлөх профессор, МУ-ын гавьяат багш Б.Бямбагар, дэд профессор Д.Илчгэрэл, А.Сарнай нар шинээр элссэн оюутнуудад зориулан үг хэлэв. Сурлага, хөдөлмөрийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
.jpg)
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ