ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛИУДЫН БАГШ, АЖИЛТАН,
АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
АШУҮИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит Төрийн өмчит их сургуулиудын багш, ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээнд БСШУЯ, МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, СУИС, ДХИС-ийн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн 3 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тус тэмцээний нийлбэр дүнгээр АШУҮИС нэгдүгээр байр, ШУТИС хоёрдугаар байр, МУИС гуравдугаар байр эзэллээ. Манай сургуулийн хувьд волейболын төрлөөр эмэгтэй баг тамирчид алтан медаль, сагсан бөмбөгийн төрлөөр эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд биеийн тамирын багш нарыг оролцуулаагүйгээрээ онцлогтой байлаа.
2023 оны Төрийн өмчит их сургуулиудын багш, ажилтан, албан хаагчдын дундах спортын тэмцээнийг ШУТИСургууль зохион байгуулахаар боллоо.





Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ