Монголын оюутны спортын V наадмын волейболын тэмцээн болж дүнгээ гаргалаа
Монголын оюутны спортын V наадмын волейболын тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 14-өөс 19-ны хооронд МУИС, ШУТИС-ийн спорт зааланд зохион байгуулагдлаа.

Сүүлийн жилүүдийн волейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний амжилтаар их, дээд сургуулийн багуудад чансааны оноо өгч эрэмбэлснээр эрэгтэй 14, эмэгтэй 12 сургуулийн багт оролцох эрх олгосон юм.
Тус тэмцээнд спортын мастер М.Бат-Очир дасгалжуулагчтай, М.Гэндэндарам ахлагчтай ШУТИС-ийн эрэгтэй дэд аваргаар шалгарсан бол, Х.Энххүслэн ахлагчтай эмэгтэй шигшээ баг 5-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Байгууллагын дүнгээр
1- байр МУИС
2 -байр ИЗОУИС
3-р байр ШУТИС эзэллээ. Тусалж дэмжсэн ШУТИС-ийн удирдлагууд, оюутны 1-р байр, "Meal plus"- ийн хамт олон, оюутан залуусдаа талархал илэрхийлье.
ШУТИС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй баг тамирчиддаа баяр хүргэж сурлага, спортын өндөр амжилт хүсье.

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ