ХШУС-ийн ХИС-ын хамт олон ”Химийн боловсруулалтын технологи” магистрын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж БМИҮЗ-д 2022 оны 11 сард хүлээлгэн өгсөн бөгөөд 12 дугаар сарын 22-23 өдрүүдэд Үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг томилогдон ХШУС дээр үнэлгээг явуулав.

Магадлан итгэмжлэлийн хүрээнд шинжээчид хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудтай танилцан ХИС-ын нийт хамт олон, өөрийн үнэлгээний тайланг бичсэн багийн профессор багш нар, оюутан, ажил олгогч, төгсөгчдийн төлөөлөлтэй танхим болон цахимаар уулзалт хийж холбогдох тодруулга, лавлагаа авч ажиллаа.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагт шинжээчдийн баг ХШУС-ийн удирдлага, ХИС-ын хамт олонтой уулзаж хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлантай холбогдох санал, зөвлөмж өгч урьдчилсан дүгнэлтийг танилцуулан БМИҮЗ-д хүргүүлсэн болно.

Хамтран ажилласан Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шинжээчид, сургуулийн удирдлага, номын сан, сургалтын алба, санхүүгийн ажилтнууд, салбарын профессор, багш, сургалтын мастерууд, ажил олгогч, төгсөгчид, хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад талархал илэрхийлье.
ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.