ОХУ-ын Екатеринбург хотод олон улсын оюутны спортын фестиваль наадам 8 дугаар сарын 19-31-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Наадамд 35 улсын 280 их, дээд сургуулийн оюутан тамирчид 197 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд 11 орны 18 их сургуулийн 36 багийн тамирчид өрсөлдсөн.
ШУТИС-ийн Ахлах багш, Олон улсын хэмжээний мастер Г.Ерөөлбат дасгалжуулагч багшаар удирдуулсан Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн I дамжааны оюутан Э.Энхдалай, Г.Марал, Олон улсын шүүгч Т.Болор нарын хамтаар оролцсон.
Монголын багийн тугч, ШУТИС-ийн оюутан, 18 настай Ганзоригын Сугар нь усан спортын мэлхий сэлэлтийн 50 метрийн зайн төрөлд уралдаж 29.77 сек амжилтаар 51 тамирчинаас 15 дугаар байрт шалгарсан.
Манай улсаас спортын 6 төрөлд 54 оюутан тамирчид Екатеринбургэд өрсөлдсөн бөгөөд 1 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцов.


БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.