ХШУС-ийн ХИС-ын судлаач багш, доктор оюутнууд “Sakura Science Exchange Program”-ийн дэмжлэгээр 2023 оны 10-р сарын 30-ний өдрөөс 11-р сарын 05 өдрийг хүртэлх хугацаанд Токио хот дахь Kogakuin их сургуулийн Хүрээлэн буй орчны хими ба химийн инженерчлэлийн салбар дээр хаягдал ус боловсруулалт, хүрээлэн буй орчны химийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа.
Сургалтын хүрээнд ШУТИС ба Kogakuin их сургуулийн залуу судлаачид, доктор оюутнуудын судалгааны ажлын илтгэл, хэлэлцүүлэг, Kogakuin их сургууль дээр хийгдэж буй судалгааны төсөлт ажлуудтай танилцах, хаягдал ус боловсруулан фосфор ялгах туршилт хийх, профессор Kim H.J-ийн “Resource Recycling Engineering”, профессор Yoshinori Kamaya “Аnalysis methods by a heavy metal analysis” сэдэвт лекц зэрэг чухал арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.




Залуу судлаач багш, доктор оюутнуудыг “Sakura Science Exchange Program”-д хамрагдаж Япон улсын соёл, техник технологийн дэвшилтэй танилцан, хүрээлэн буй орчны химийн инженерчлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх боломж олгосон Япон улсын Japan Science Technology Agency (JST), Токуо хот дахь Kogakuin их сургуулийн Хүрээлэн буй орчны хими ба химийн инженерчлэлийн салбарын хамт олон, профессор Hee Joon Kim-д талархал илэрхийлье.
ШУТИС.ХШУС-ийн Химийн инженерчлэлийн хамт олон
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.