Математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Профессор, Академич, Төрийн соёрхолт Рэнцэнгийн Энхбат ШУТИС-ийн Эрдэмтэн багш, судлаач нарт зориулан “Хиймэл Оюун Ухаан Ба Математик”, “Support Vector Machines” гэсэн сэдвээр сонирхолтой лекц хэлэлцүүллээ. Энэ лекцээрээ Хиймэл оюун ухааны түүх, өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага ямар түвшинд байгааг танилцууллаа. Цаашилбал энэ салбар шинжлэх ухаан нь Математикийн салбар шинжлэх ухаан Оновчлолын онолтой хэрхэн уялдан холбогдож байгаа талаарх сонирхолтой судалгаа, баримтуудыг хуваалцлаа. Мөн түүнчлэн “Хиймэл оюун ухаан нь хүний тархины үйл ажиллагааг бүрэн загварчилж, хүнээс ухаантай болж, хүн төрөлхтөнд аюул учруулж болох уу гэсэн асуулт тавигдсаар байгаа юм. Үүний хариу болгож Роджерс Пенроуз математикийн аксиомуудын дурын систем гүйцэд биш байх тухай Гёделийн теоремыг ашиглан хүний уураг тархи ба компьютерийн хоорондын зарчмын ялгааг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, логик схемээр хязгаарлагдсан компьютер нь тооцоолон гүйцэтгэх талаараа хүнээс илүү чадвартай байдаг ч хүний уураг тархины бүхий л үнэнийг гүйцэд мэдэх, шийдвэр гаргах чадвартай байх ямар ч боломжгүй” гэдгийг баталсан сүүлийн үеийн эрдэмтдийн сонирхолтой судалгаануудыг онцлон танилцууллаа.
Судлаач, Эрдэмтэн Р.Энхбат профессорынхоо цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.