ШУТИС-ийн 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ШУТИС-ийн "Оны шилдэг багш" шалгаруулалтын 1-р шатны уралдаан Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн багш профессоруудын дунд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 09:00 цагт ШУТТНС-ын 604 тоот өрөөнд амжилттай болж өндөрлөлөө.
"ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ" ангилалд
Ю.Ганчимэг /Химийн тэнхимийн эрхлэгч/
"ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ" ангилалд
Г.Мөнхсайхан /Физикийн тэнхимийн профессор /
"ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ" ангилалд
О.Энхцолмон /Физикийн тэнхимийн дэд профессор/
нар шалгарч 2-р шатны шалгаруулалт буюу ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудын шалгарсан багш, профессоруудтай өрсөлдөхөөр боллоо.
Нийт шалгаруулалтанд оролцсон багш, профессорууд, шалгаруулах комиссын гишүүд болон зохион байгуулсан багшийн хөгжлийн багийнханд гүн талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.