2024 оны.09-р сарын 18-23-ны өдрүүдэд Математикийн тэнхим болон Японы Кумамото ИС, ОХУ-ын Москвагийн ТИС-ийн профессор багш нартай хамтарсан семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт Кумамото ИС-ийн профессор Kita Naoyasu, Hirofuni Yamada, Kimura Hironobu, Москвагийн ТИС-ийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Николай Иванович Сидняев нар оролцлоо. Профессорууд өөрийн сургууль, өөрийн судалгааны ажлаар багш, оюутнуудад 2 удаагийн сургалт явууллаа. Мөн сургуулиудын хамтын ажиллагаа, ахисан түвшний сургалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэв. Математикийн тэнхимийн багш Б.Энхжаргал Москвагийн ТИС-д, багш Т.Гэрэлмаа Кумамото ИС-д докторт суралцаж байна. Цаашид хамтын ажиллаагаа өргөжүүлэх, хамтарсан төсөлд оролцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.



ХШУС-ИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.