Шинжлэх ухааны ажилчдын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхим 1-406 тоот Математик загварчлалын лабораторийг профессор Дамдингийн Нямсүрэнгийн нэрэмжит болгон шинэчлэн тохижууллаа. Да.Нямсүрэн багш нь 1977 оноос эхлэн ПДС, ТИС, ШУТИС-д тасралтгүй 40 гаруй жил ажиллаж, олон мянган инженер технологичдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан математикийн тэнхимийн анхны 13 багшийн нэг юм. Лабораторийг шинэчлэн тохижуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан багшийн үр хүүхдүүд Ч.Раднаабазар, Ч.Алтаннар, Ч.Энх-Амар нарт тэнхимийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.


ШУТИС, ХШУС, МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
2024.11.27
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.