Математикийн шинжлэх ухааны хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи” тооны өдөр өнөөдөр тохиож байна. 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн хурлаар энэхүү өдрийг "Олон Улсын Математикийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.

"Пи" тогтмол нь ойролцоогоор 3.14-тэй тэнцдэг учраас гуравдугаар сарын 14-ийг Пи өдөр хэмээн дэлхий нийтээр тэмдэглэх болжээ.
ШУТИС, ХШУС-ийн Математикийн тэнхим нь жил бүр уламжлал болгон Дэлхийн Математикийн өдрийг “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 2025 оны 03 дугаар сарын 14 ны өдөр математикийн тэнхимийн эрдэмтэн профессор, судлаачид болон оюутан залуучууд Пи тооны хэрэглээ, Математикийн шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.


Уг өдөрлөгт Математикийн тэнхимийн ахлах багш Д.Батнасан “Пи тоо болон динамик систем”, ахлах багш Я.Лутбат “Трансцендент тоо”, Статистик (Герман) хөтөлбөрийн I курсийн оюутан А.Тэргэл “Пи тооны түүх”, Статистик (Хятад) хөтөлбөрийн I курсийн оюутан П.Долгормаа “Пи тоо түүний хүрээлэн буй орчин дах нөлөө”, Статистик (Монгол) хөтөлбөрийн I курсийн оюутан Б.Баяржаргал “Математик гайхамшиг”сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.


Өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан “Пи тооны үзэсгэлэн” -д ХШУС, ГУУС-ийн оюутнуудын бүтээлүүд тавигдав.


Манай өдөрлөгт идэвхтэй оролцож илтгэл хэлэлцүүлсэн, бүтээлээ ирүүлсэн оюутнуудад Математикийн тэнхимийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.


ХШУС-ийн Математикийн тэнхим
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.