Улсын Химийн XXXIV оюутны олимпиад 04 сарын 05-06 өдрүүдэд АШУҮИС дээр амжилттай зохион байгуулагдав. Тус олимпиадад ШУТИС, АШУҮИС, МУИС, МУБИС, МГТИС, ХААИС зэрэг их, дээд сургуулиудын оюутнууд оролцсон бөгөөд ШУТИС-ийг төлөөлж оролцсон ХШУС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд дараах амжилтыг үзүүллээ.
А бүлгийн төрөлд:
II ангийн оюутан А.Мөнхжаргал алтан медаль,
II ангийн оюутан Г.Болорцом хүрэл медаль,
I ангийн оюутан Н.Удвал хүрэл медаль,
II ангийн оюутан Б.Анужин хүрэл медаль,
Химийн инженерчлэл (2+2) хөтөлбөрийн II ангийн оюутан Г.Пүрэвжаргал хүрэл медаль
Б бүлгийн төрөлд:
IV ангийн оюутан Г.Сэрээнэндулам мөнгөн медаль,
IV ангийн оюутан О.Анударь хүрэл медаль,
IV ангийн оюутан М.Мөнхгэрэл хүрэл медаль тус, тус хүртлээ.

Улсын химийн XXXIV олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцсон бүх оюутнууд болон оюутнуудаа олимдиадад бэлтгэж, удирдаж оролцуулсан ХИС-ын Ц.Баяртсайхан ахлагчтай ажлын хэсгийн хамт олонд баяр хүргэе!
ХШУС. Химийн инженерчлэлийн салбар
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.