ШУТИС-ийн профессор, эрдэмтэн багш судлаачдын дунд хоёр жил тутамд зохиогддог “Эрдмийн чуулган-2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хоёр шатны сонгон шалгаруулалтаас шалгарсан 30 гаруй илтгэл хэлэлцэгдсэнээс “Байгалийн ухааны салбар”-т Химийн инженерчлэлийн салбарын сургалтын мастер, доктор (Ph.D) Б. Мөнхпүрэв “Хоёр хэмжээст материалыг атмосферын орчинд CVD аргаар гарган авах судалгаа” сэдэвт судалгааны ажлаар дэд байр, Математикийн тэнхимийн ахлах багш, докторант Т. Гэрэлтуяа “Амьдрах хугацааны тархалтын үнэлэлт, хэрэглээ” сэдэвт судалгааны ажлаар гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

“Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт эрдэмтэн багш, судлаачиддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.