Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Физикийн тэнхимээс жил бүрийн хаврын улиралд уламжлал болгон Физик I, Физик II, Хэрэглээний физик хичээл судалж байгаа оюутнуудын дунд Физикийн олимпиад зохион байгуулдаг. Энэ жилийн ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиадыг 2025.03.10-ны өдрөөс 2025.03.23-ны хооронд зохион байгуулагдлаа. Олимпиад III үе шаттай явагддаг бөгөөд I шатанд Физик I, Физик II, Хэрэглээний физик хичээл судалж байгаа лекцийн поток бүрээс 5 оюутан тус бүр шалгаруулж, II шатанд 137 оюутан хоёр үйлдэлтэй бодлого бодож оролцсон бөгөөд үүнээс III шатанд 50 оюутан дөрвөн үйлдэлтэй дөрвөн төрлийн бодлого бодож уралдсанаас II ба III шатны нийлбэр дүнгээр дараах байр эзэлсэн байна. Үүнд:
|
№ |
Оюутны код |
Оюутны нэр |
Сургууль |
Анги |
Лекцийн багшийн нэр |
Байр |
|
1 |
B252800012 |
З.Амартүвшин |
БАС |
Архитектур I курс |
Г.Цэрмаа |
I |
|
2 |
B252270035 |
Б.Отгонбилэг |
МХТС |
Программ хангамжийн инженерчлэл I курс |
С.Цэрэнбалжид |
II |
|
3 |
B252870088 |
Д.Цогзолмаа |
БАС |
Барилгын инженерчлэл I курс |
С.Цэрэнбалжид |
II |
|
4 |
B252270009 |
Ц.Номин |
МХТС |
Программ хангамжийн инженерчлэл I курс |
С.Цэрэнбалжид |
III |
|
5 |
B252121003
|
Б.Хулан
|
ЭХИС |
Дулааны цахилгаан станц 2+2 хөтөлбөр I курс |
О.Эрдэнэтуяа |
III |
|
6 |
B252120065 |
Б.Тэргэл |
ЭХИС |
Цахилгааны инженерчлэл I курс |
Ц.Байгальмаа |
III |
Олимпадад амжилттай оролцож шагналт байранд шалгарсан оюутнуудад өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг 2025.03.23-ны өдөр гардууллаа.

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Физикийн тэнхим
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.