Улсын Химийн XXXV оюутны олимпиад 03 сарын 28-29 өдрүүдэд ХААИС дээр амжилттай зохион байгуулагдав. Тус олимпиадад ШУТИС, АШУҮИС, МУИС, МУБИС, МГТИС, ХААИС зэрэг их, дээд сургуулиудын оюутнууд оролцсон бөгөөд ШУТИС-ийг төлөөлж оролцсон ХШУС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд дараах амжилтыг үзүүллээ.
А бүлгийн төрөлд:
II ангийн оюутан Н.Удвал алтан медаль,
II ангийн оюутан Б.Хулан мөнгөн медаль,
II ангийн оюутан Э.Намуун хүрэл медаль,
II ангийн оюутан Ш.Юмчанцал хүрэл медаль,
I ангийн оюутан Б.Намуун хүрэл медаль (Химийн инженерчлэл (2+2) хөтөлбөр)
Б бүлгийн төрөлд:
III ангийн оюутан Н.Цэндбазар алтан медаль,
III ангийн оюутан Б.Анужин мөнгөн медаль,
III ангийн оюутан Г.Болорцом хүрэл медаль,
III ангийн оюутан А.Мөнхжаргал хүрэл медаль,
IV ангийн оюутан Т.Заяа хүрэл медаль тус, тус хүртлээ.

Улсын химийн XXXV олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцсон бүх оюутнууд болон оюутнуудаа олимдиадад бэлтгэн оролцуулсан ХИТ -ийн хамт олондоо баяр хүргэе!
ХШУС. Химийн инженерчлэлийн тэнхим
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.