2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хот дахь Жилиний Архитектур, барилгын их сургуулийн Материал судлал, инженерчлэлийн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D) А. Алтаншагай зочиллоо.

Зочин төлөөлөгчийг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б. Тунгалагтамир, Материал судлалын төвийн захирал Г. Саран нар хүлээн авч уулзан, материал судлалын чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, багш, судлаачдын харилцан солилцоог хөгжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тус сургууль дээр БНСУ-ын Керамик инженерчлэл, технологийн хүрээлэнгийн Судалгаа, хөгжлийн инновацын газрын Уур амьсгал ба эрчим хүчний судалгаа, хөгжлийн газрын ахлах судлаач, доктор (Ph.D) Ким Дэ Сон болон ахлах судлаач, доктор (Ph.D) Чү Ён Сик, тус газрын оюутан-судлаач М. Билгүүн, Судалгаа, хөгжлийн инновацын газрын Хиймэл оюун ухаан, конвергенцийн судалгаа, хөгжлийн газрын судлаач С. Баяраа, мөн Нүүрстөрөгчийн саармагжилт ба материалын дижиталчлалын газрын Нүүрстөрөгчийн саармаг материал судлалын төвийн судалгааны дадлагажигч Ли Ён Жүн нар зочиллоо.

Энэхүү уулзалтын үеэр нүүрстөрөгчийн саармагжилтын чиглэлээр хамтарсан судалгааг хөгжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Тухайлбал, нүүрстөрөгчийн ялгарал багатай клинкер үйлдвэрлэх, үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулах, үр ашигтай ашиглах, мөн тогтвортой технологийн чиглэлээр хамтарсан судалгаа, сургалт, инновацын үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
2026 оны 7 сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн Фрайбергийн Техникийн Их Сургуулийн IEC-ийн захирал, Fraunhofer IKTS хүрээлэнгийн Нүүрстөрөгчийн эргэлтийн технологийн хэлтсийн дарга Профессор Мартин Грэбнер болон Бранденбургийн Техникийн Их Сургууль (BTU) Котбус–Зенфтенбергийн Аж үйлдвэрийн нүүрстөрөгчгүйжилт ба шилжилтийн профессорын тэнхимийн эрхлэгч профессор Ро Пин Ли нар зочиллоо.
Энэхүү уулзалтын үеэр "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн М.Энхбат, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Ганчимэг болон ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Тунгалагтамир, ШУТИС, ХШУС-ийн Материал судлалын төвийн захирал, доктор, дэд профессор Г. Саран нар урт хугацааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
Хамтарсан төсөл, санаачилгын хүрээнд хамтран ажиллахаар ярилцлаа
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.