Үйлдвэрийн экологийн инженер- IV курсын оюутнууд 2015 оны 6-р сарын 8-15 хооронд ШУТИС-ийн Горхи-Тэрэлжийн полигонд 7 хоногийн хугацаанд хээрийн дадлага хийж гүйцэтгэсэн.
Тус дадлагын зорилго нь танхимаар заалгасан хичээлээ бататган хээрийн нөхцөлд цаг уурын хэмжилтийн багажуудыг ашиглан хэмжилт хийх, хэмжилтийн үр дүнг боловсруулж, тайлан бичих арга барилыг эзэмшихэд оршино. Оюутнууд дадлагын хүрээнд экологи, цаг уур, геохими, зайн тандан судлал, экологийн хими зэрэг хичээлүүдээр үзэж судалсан онолын мэдлэгээ бататгасан. Дипломын өмнөх дадлагын ажлаа 2015 оны 9-р сарын 23-нд Е-604 тоот өрөөнд хамгаалав.
Нийтэлсэн: М.Амгалан
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.