“Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал” хэлэлцүүлэг-сургалтыг “Green Chemistry” ХХК-аас 2015 оны 09 сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэг сургалтанд химийн бодис хэрэглэдэг эрдэм шинжилгээний байгууллага, сургалт, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын ажилтнууд оролцсноос ХШУС-ийн ХИС-ын ахлах багш О.Отгонтуул, Л.Нямжаргал нар хамрагдлаа.
Сургалтын хүрээнд химийн бодисын хэрэглээний өнөөгийн байдал, монгол улсад хэрэглэгдэж буй химийн бодис, тэдгээрийг импортлох, хадгалах, тээвэрлэх талаар сургалт болон тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хэлэлцэв. Ялангуяа химийн хорт бодисын устгал нь өнөөгийн нэн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Манай улсад химийн бодисын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэн, импортын хэмжээ ихэсэж, тэр хэмжээгээр химийн хорт бодис хаягдаж байгаа боловч тэдгээрийг устгах зориулалтын устгалын үйлдвэр байгуулагдаагүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд одоогоор зөвхөн найдвартайгаар аюулгүй байдлыг хангаж, хадгалах л боломжтой байгаа юм. Дээрх тулгамдсан асуудлаар Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хорио цээрийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цэргийн химичид ТББ, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн орчны эрүүл мэнд, хор судлалын төв, Хүнс Хөдөө Аж Ахуйн яамдуудаас холбогдох дарга, мэргэжилтнүүд уригдан ирж хэлэлцүүлэгт оролцов.
Нийтэлсэн: С.Дайриймаа
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.