“Германд сурцгаая” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
ХШУС нь Инженерийн бэлтгэл-Герман хэл болон УУАТ-ийн Германтай хамтарсан хөтөлбөрийн сургалтыг 2001 оноос хойш тасралтгүй явуулж байна. Тус сургуулийн төгсөгчдаас ХБНГУ-д суралцаж байгаа оюутнууд ХБНГУ дах монгол оюутны холбоо, Герман монгол академичдын холбоо болон ХШУС-тай хамтран Германд суралцах хүсэлтэй оюутан залуучууд, сурагчдад мэдээлэл зөвлөгөө өгөх уулзалт, өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уулзалтанд 400 гаруй оюутан сурагчид оролцлоо. Бид германд сурж боловсорч, амьдарч буй нөхцөл байдал, суралцах боломжййн талаар энгийнээр тайлбарлан харилцан ярилцаж 4 цаг орчим хугацааг өнгөрөөлөө. Мөн өдөрлөгт Karlsruhe-д докторын (Ph.D) зэрэг хамгаалсан Түвшинтөр ах маань хүрэлцэн ирж, сурч мэдсэн зүйлсээ хуваалцан залуучуудад сурч боловсрох эрч хүч, энерги өглөө. Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ХШУСургуульдаа баярлалаа.
ХБНГУ-д суралцаж байгаа оюутнууд

.




ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.