Дорнод Сибирийн аварга шалгаруулах Аэробик гимнастикийн нээлттэй тэмцээн ОХУ-ын Эрхүү хотноо 2015.11.16-аас 2015.11.19-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
ОХУ-ын Иркутск хотын Биеийн тамир, спортын хорооны дарга тэмцээнийг нээж баяр хүргэн, амжилт хүссэн үг хэлсний дараа Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Г.Ерөөлбат баг тамирчдаа төлөөлөн сэтгэгдлээ илэрхийлэв.
Уламжлалт тус тэмцээн нь 10 дахь удаагаа болж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын тамирчид, дэлхийн аварга Парфентьева Анастасия, Савинская Елизавета нар болон ОХУ-ын Дорнод Сибирийн хот, мужуудын шилдэг 240 гаруй тамирчидтай манай улсын Аэробик гимнастикийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ арга туршлагаа солилцлоо.
Тус тэмцээнд оролцсон МТС-ийн оюутан ОУХ-ний мастер, “Дэлхийн шилдэг гимнастикч” өргөмжлөлт С.Ариунболд ахлагчтай ШУТИС-ийн шигшээ баг тамирчид:
ШУТИС-ийн Хүндэт профессор, Спортын мастер багш С. Энхтуяагаар ахлуулсан, ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч, багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай баг хамт олондоо баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүддээ улам их амжилт гаргахыг хүсье.

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр...

Тэмцээний дараа...

Гуравласан төрөлд...

Ганцаарчилсан төрөлд...
БТСТэнхим
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ