ШУТИС-ийн анхдугаар Спорт наадам үндэсний бөх, шатар, ширээний теннис, волейбол, сагсанбөмбөг гэсэн спортын 5 төрлөөр 2015-оны 11 сарын 11-23-ны хооронд явагдаж өндөрлөлөө.
Үндэсний бөхийн тэмцээн 11 сарын 11 нд болж 10 сургуулийн 84 бөх барилдлаа. ГУУС-ийн Ч.Жамбалдорж түрүүлэж, МеТС-ийн Э.Мөнх-Эрдэнэ үзүүрлээ.
Ширээний теннисний тэмцээн 11 сарын 19 нд МТС-ийн спорт зааланд явагдаж 7 сургуулийн 55 оюутан өрсөлдлөө. Багийн нийлбэр дүнгээр алтан медалийг БАС, мөнгөн медалийг ЭХС, хүрэл медалийг МХТС-ийн баг тамирчид хүртэв.

Шатрын тэмцээн 11 сарын 21 нд ШУТИС-ийн төв номын сангийн 303 тоот өрөөнд болж 8 сургуулийн 64 шатарчид өрсөлдлөө. Багийн нийлбэр дүнгээр алтан медалийг ЭХС, мөнгөн медалийг ГУУС, хүрэл медалийг МХТС-ийн баг тамирчид хүртэв.

Сагсан бөмбөгийн тэмцээн 11 сарын 13-17 нд явагдаж 11 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 240 оюутан оролцлоо. Алтан медалийг МХТС эрэгтэй баг, БУХС эмэгтэй баг Мөнгөн медалийг БУХС эрэгтэй баг, ҮТС эмэгтэй баг, Хүрэл медалийг МеТС эрэгтэй баг, ЭХС эмэгтэй баг тамирчид хүртэв.
Волейболын тэмцээн 11 сарын 18-23 нд болж тэмцээнд 10 сургуулийн 216 тамирчин өрсөлдлөө. Алтан медалийг ГУУС эрэгтэй баг, МХТС эмэгтэй баг Мөнгөн медалийг БАС эрэгтэй баг, ЭХС эмэгтэй баг, Хүрэл медалийг МеТС эрэгтэй баг, ҮТС эмэгтэй баг тамирчид хүртэв.

Тэмцээнд БАС, БУХС, ДаТС, ҮТС, ГУУС, ЭХС, МХТС, ГХИ,ХШУС,МТС, ЭрТС зэрэг сургуулийн нийт 659 оюутан-тамирчид оролцлоо. 5 төрлийн нэгдсэн дүнг бага онооны системээр дүгнэж 18 оноогоор ГУУС III байр, II байранд 16 оноогоор МХТС, Анхдугаар спорт наадмын аварга сургуулиар ЭХС 11 оноогоор тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон бүх оюутан-тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.