Бусдаас суралцахуй буюу олон улсын хурлуудад оролцох тухайд
Эрхэм багш нар аа,
Багшийн хөгжлийн нэг гол түлхүүр бол өөрийгөө орчин үеийн дээд боловсрол болоод өөрийн мэргэжлийн хаана явааг мэдрэх, түүнийгээ зөв үнэлэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, зорилготой ажиллах билээ.
Ийм боломжийг багш, судлаач нарт нээж өгч байдаг олон үйл ажиллагаанаа нэг бол дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хурлууд юм. Иймд та бүхэн эртнээс төлөвлөгөө, зорилготойгоор хурлуудыг сонгон авч алсаас бэлтгэлтэйгээр хурлуудад идэвхитэй оролцож байхыг зөвлөх байна.
Багшийн хөгжлийн төвийн нэгэн том зорилго бол багш нарыг дотоод, гадаадын мэргэжлийн болон дээд боловсролын чиглэлийн хурлуудад өгүүлэл илгээх, илтгэл тавьж оролцоход нь туслах үйлчилгээ юм. Олон ч хурлууд тогтмол зарлагдан явагдсаар байна. Хурлуудад амжилттай оролцох гол бэлтгэл бол оролцох хурлаа эртнээс сонгон өгүүлэлээ сайн бичиж илгээх, улмаар санхүүгийн асуудлыг эрт хэлэлцэн сургуулийнхаа төсөвт суулган өгч бэлтгэх юм. Иймд шинэ оны босгон дээр Эрхэм багш нарыгаа эрдэм судлалын ажлаа бусдад хүргэж, бусдын ажлыг өөрийн нүдээр харж, чихээр сонсон суралцан ахихад нь бид дэмжин ажиллахад бэлэн байна.
Энэ мэдээн дээрээ ШУТИС-н вэб дээр хараахан тавигдаагүй бас нэгэн хурлын зарыг хүргэж байна.
/ckfinder/userfiles/files/medee4havsralt.doc
Багш нар аа, Та өөрийгөө нээж судалгаагаа ахиулахыг хүсвэл, дотоод гадаадын хуралд өөрийн биеэр оролцохыг хүсч байгаа бол бидэнд хандаж зөвөлгөө авна уу. Бэлтгэл сайн байгаад хүсэл байвал бид хэзээд зорьсондоо хүрч чадна.
ШУТИС-н Багшийн хөгжлийн төв
2016.01.08
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.