Захирал Д.Буянтогтох, төслийн удирдагч Физикийн тэнхимийн дэд профессор Т.Улаанбаатар, Химийн инженерчлэлийн салбарын профессор П.Мөнхбаатар нар Тайвань-Монголын хамтарсан төслийн хүрээнд 3-р сарын 11-18-ны өдрүүдэд Тайвань Үндэстний Их Сургуулийн (NTU) Хүрээлэн байгаа орчны инженерчлэлийн ахисан түвшний хүрээлэнд айлчлаад ирлээ. Төслийн үр дүнгээр уулзалт, ярилцлага зохион байгуулж, цаашид ажиллах чиглэл, судалгааны арга зүйн төрлүүдийг сонголоо. Мөн Тайваний усан сан, хиймэл нууруудын усны хими, бактериологийн мониторингийн байдалтай танилцлаа. Тус хүрээлэн 300 орчим магистрант, 80 докторанттай сургалт, судалгаа явуулдаг юм байна. Хүрээлэнгийн эрдэмтэд бүгд АНУ-ын их сургуулиудад эрдмийн зэрэг цол хамгаалсан аж. Иймээс манай сургуулиас магистр, докторын сургалтад багш нараа явуулах боломжийн талаар ярилцаж, урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Хамтарсан төсөл 2015 оны 9-р сараас Өгий нуур, Тэрхийн Цагаан нуур, Хөвсгөл нуурын усны чанарын судалгааг эхэлсэн бөгөөд 3 жил үргэлжлэх юм.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.