2015-2016 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутны Математикийн Олимпиадын II даваа 4-р сарын 02-нд болж энэ жилийн ШУТИС-ийн Математикийн манлай оюутнууд, баг (сургууль) тодорлоо. Аварга математикчаар Барилга, Архитектурын Сургуулийн оюутан К.Ерхулан 41 оноогоор (Багш Х.Энхбаяр) шалгарсан бол хоёрдугаар байранд Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Батчулуун 34 оноогоор (Багш Д.Дунгаамаа), Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан Б.Аюуш 33 оноогоор (Багш Ц.Сарантуяа), гуравдугаар байранд Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Э.Энхбаяр 32 оноогоор (Багш Д.Дунгаамаа), Барилга, Архитектурын Сургуулийн оюутан О.Үнэнбаяр 32 оноогоор (Багш В.Өлзийбаяр), Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн оюутан Б.Мөнхдэлгэрэх (Багш Х.Отгондорж) 32 оноогоор тус тус шалгарлаа. Олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mymust.net хаягаар орж танилцана уу.
Багийн дүнгээр Орхон аймаг дахь Технологийн Сургууль шалгарч цом, дипломоор шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа.
2025 оны 9-р сарын 26-нд ДААД байгуулагдсаны 100 жилд зориулсан хурлыг ШУТИС, ГЭСЯ, ДААД Клуб төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар