ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БАГУУД ТОДОРЛОО
Оюутны улсын аварга шалгаруулах футзалын тэмцээн 2016 оны 04 сарын 09-10 нд Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд их, дээд сургуулийн 15 багийн 140 гаруй тамирчид оролцлоо.
Тэмцээний эхний өдөр хэсгийн тоглолтууд явагдаж, дөрвөн хэсгээс оноогоор эхний 2 баг шалгарч 4/1 шигшээд тоглосон ба 4 хожсон 4 баг нь хагас шигшээд шалгарсан юм. С хэсгийн сүүлийн тоглолтонд таарсан Сан ДС, Мон-Алтиус БТДС-ийн багууд 4:10 харьцаагаар тоглолтыг дуусгасан. Сүүлийн тоглолтонд ҮБТДС, АШУҮИС-ийн багууд ширүүн өрсөлдөөнтэй тоглолт гарган тоглож 1:1 харьцаагаар тэнцсэнээр хоёр баг дараагийн шатанд шалгарч, хагас шигшээ тоглолтонд ОУУБИС, МУИС, ШУТИС, МУБИС-ийн багууд шалгарсан. Тэмцээний дүнгээр Э.Ганзориг дасгалжуулагчтай, Пүрэвдорж ахлагчтай ОУУБИС нэгдүгээр байр, М.Амаржаргал дасгалжуулагчтай, Д.Мөнхдөл ахлагчтай ШУТИС хоёрдугаар байр, Р.Тамираа дасгалжуулагчтай, Д.Анхбаяр ахлагчтай МУБИС гуравдугаар байрыг эзэлж оюутны улсын аваргын 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.