Аэробик гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах XIV удаагийн тэмцээн БНСУ-ын Инчеон хотноо 2016.06.14/19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн 44 орны 698 тамирчин ур чадвараа сорьсон тус тэмцээнд ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер С.Энхтуяагаар ахлуулсан ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шүүгч, ахлах багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай, БУХС-ийн оюутан ОУ-ын хэмжээний мастер Ө.Тэмүүлэн ахлагчтай баг тамирчид “Степ”Аэробикийн төрөлд оролцож, Франц, БНХАУ-ын багуудын дараа орж III байр эзлэн, 2012 оны амжилтаа бататган “Дэлхийн хошой ХҮРЭЛ” медальт баг боллоо.
ШУТИС-ийнхаа Спортын хөгжлийн түүхэнд бахархам амжилт үзүүлж буй баг хамт олондоо баяр хүргэж, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье.
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)

.jpg)
ХШУС, БТСТэнхим 2016.09.01
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.