ҮЛ ЭВДЭХ СОРИЛ БА ОНОШИЛГОО СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Үл эвдэх сорил ба оношилгоо сэдэвт ОУ-ын ЭШБХуралд үл эвдэх сорилт ба оношилгооны чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байгаа ШУТИС-н магистр ба доктор оюутнууд, ҮЭС-ийн мэргэжлийн байгуулага ба компаны төлөөлөгч, эрчим хүч, төмөр зам, нисэх, уул уурхай, барилгын салбарын засвар, техникийн үйлчилгээний албаны инженер-техникийн удирдах ажилтан ба ҮЭС-ын лабораторийн эрхлэгч нар болон бусад сонирхогч төрийн захиргааны холбогдох байгууллага, адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөлөгч нар ороцох боломжтой.
Илтгэлийн нэр ба хураангуйг хүлээж авах огноо: 2016 оны 9 сарын 23
Хурлын урилга түгээх хугацаа: 2016 оны 9 сарын 30
Эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэх хугацаа: 2016 оны 10 сарын 28
Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Зааврыг эндээс харна уу.
Ерөнхий зохион байгуулагч: ШУТИС-ХШУС, Үл эвдэх сорилын төв
Хамтран зохион байгуулагч:
-ҮЭС-ын Монголын нийгэмлэг, Ажилтны баталгаажуулалтын байгууллага
-ГУУС, Уул уурхайн инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох төв
-МехТС, Металын сорилт, туршилт, эрдэм шинжилгээний төв
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХШУС-ийн багш Ц.Байгальмаатай холбогдож авна уу.
Электрон шуудан: baigali5@must.edu.mn
Утас: 99798978
Нийтэлсэн: М.Амгалан
ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУВААРЬ
ШУТИС-ийн багш ажилтны “Ёс зүй-2025” өдөрлөгт урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын зар
Салбар, тэнхимийн профессор, дэд профессорын тайлангийн хурлын зар
ХШУС-ийн салбар, тэнхимийн эрхлэгч нарын тайлангийн хурлын зар