ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ нар тодорлоо
ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ шалгаруулах уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж оны шилдгүүдээ тодрууллаа.
Нэгдүгээр шатны шалгаруулалтыг Хэрэглээний шинжлэх ухааны сургууль 2016 оны 09-р сарын 23-ны өдөр байгуулсан. Шалгаруулалтад 5 номинацид нийт 13 багш оролцож дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:
ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ ангилалд
А.Сарнай – I байр (Химийн инженерчлэлийн салбар ахлах багш)
М.Энхцэцэг – II байр (Математикийн тэнхимийн багш)
ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ ангилалд
Д.Цэдэнбаяр – I байр (Математикийн тэнхимийн профессор)
Т.Баттөмөр – II байр (Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш)
Ц.Мөнх-Эрдэнэ – III байр (Математикийн тэнхимийн ахлах багш)
Т.Улаанбаатар – IV байр (Физикийн тэнхимийн дэд профессор)
ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ ангилалд
Т.Цэвээнгэрэл – I байр (Математикийн тэнхимийн багш)
Ю.Ганчимэг – II байр (Химийн инженерчлэлийн салбарын багш)
Н.Чимэдцогзол – III байр (Физикийн тэнхимийн багш)
ОНЫ ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ ангилалд
Ц.Байгальмаа – I байр (Физикийн тэнхимийн ахлах багш)
Х.Серикжан – II байр (Химийн инженерчлэлийн салбарын дадлагажигч багш)
ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ ангилалд
Г.Ерөөлбат - I байр (Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш)
Ж.Далхсүрэн – II байр (Физикийн тэнхимийн ахлах багш) нар оролцож тус тус байр эзэлсэн.
Ингээд ХШУС-иас шалгарсан багш нар хоёрдугаар шатны шалгаруулалт буюу ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ-ийн шалгаруулалтанд 2016 оны 09-р сарын 29-ний өдөр амжилттай оролцлоо.
ХШУС-иас профессор (Sc.D) Д.Цэдэнбаяр – (Математикийн тэнхимийн профессор), Г.Ерөөлбат - (Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш) нар ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ болон ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ ангилалд тус тус тэргүүн байранд шалгарлаа.
ШУТИС-ийн болон ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах уралдаанд амжилттай оролцсон нийт багш нартаа ажлын өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХШУС-ийн захиргаа
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.