Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС –ийн Шаркс баг U19 насны Залуучуудын УАШТ-ний хошой аварга боллоо
Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит Залуучуудын U19 насны 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд хөдөө орон нутгаас Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Хэнтий, Ховд, Төв аймгийн баг тамирчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж оролцсон бөгөөд, улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 8 багийн 450 гаруй баг тамирчид 5 хоногийн турш өрсөлдөж аваргаа тодрууллаа
U19 насны УАШТ-ний эмэгтэй алтан медалийн төлөө Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС –ийн Шаркс баг болон Мон Магнит багууд тоглолоо. Улмаар ШУТИС –ийн Шаркс баг 56 :45 харьцаатай хожсоноор, U19 насны УАШТ-ний аварга боллоо
Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС –ийн Шаркс баг тус тэмцээнд түрүүлсэнээр U19 насны УАШТ-ний хошой аварга болж байгаа юм. Тус тэмцээний шилдэг төвийн тоглогчоор ШУТИС –ийн Шаркс багийн тоглогч Г.Уянгалан шилдэгийн шилдэг тоглогчоор ШУТИС –ийн Шаркс багийн тоглогч н.Цэндмаа нар тус тус шалгарлаа
Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС –ийн Шаркс баг
Дасгалжуулагч Б.Ганзориг
Амжилттай оролцсон баг тамирчиддаа дахин дахин баяр хүргэе.
ХШУС-Биеийн Тамир Спортын Тэнхим
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд ХШУС-ийн багш, судлаачид амжилттай оролцлоо.
ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ТАЛАРХАЛ