Монголын физикийн нийгэмлэгийн “ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ” үндэсний эрдэм шинжилгээний хурaл Улаанбаатар хотноо 2016 оны 10-р сарын 28-29 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлын нээлтэнд МФН-ийн ерөнхийлөгч Проф. Ж.Даваасамбуу, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Док.Проф.Ж.Батхүү, ШУА-ийн дэд ерөнхийлөгч акад. Т.Галбаатар болон бусад албаны хүмүүс оролцож хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгдсэн.
Энэ удаагийн хуралд шинэлэг санаа дэвшүүлсэн 30 гаруй судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлэв. Тус эрдэм шинжилгээний хурлыг БСШУЯ, Монголын Физикийн Нийгэмлэг, МУИС-ийн ХШУС, ШУТИС-ийн ХШУС, ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн хамтран зохион байгуулсан байна.
Тус хуралд ХШУС-ийн Физикийн тэнхимийн профессор, багш нар физик, боловсрол судлалын чиглэлээр 10 илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн байна.
Хурлын хөтөлбөр:
ХШУС, Физикийн тэнхим
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд ХШУС-ийн багш, судлаачид амжилттай оролцлоо.
ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ТАЛАРХАЛ