2016-2017 оны хичээлийн жилийн ХШУС-ийн багш, ажилчдын дундах уламжлалт спортын 4-н төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдав.
2016 оны 12-р сарын 10-ны өдөр ШУТИС-ын Спортын төв зааланд ХШУС-ийн багш, ажилчдын дундах уламжлалт спортын 4 төрөлт тэмцээнийг ХШУС-н БХБ-н 2016 оны хийгдэх ажлын хүрээнд болон багш, ажилчдын эрүүл, идэвхтэй амьдралын хэвшлийг бий болгох үүднээс зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж ХШУС-ийн захирал Д.Буянтогтох үг хэлж баг тамирчдад амжилт хүссэнээр тэмцээн эхлэв.
Зураг.1.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
Хими-Технологийн салбар, Физикийн тэнхим, Математикийн тэнхим, Захиргааны гэсэн 4 багийн тамирчид спортын төрлүүдээр оролцож өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
Волейболын тэмцээний алтан агшин
Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр
Шатар, теннисийн ганцаарчилсан төрөл
Үүнд:
Ганцаарчилсан төрөлд:
|
Шатар /эр/
|
Шатар /эм/ |
Теннис /эрэгтэй/ |
Теннис /эмэгтэй/ |
1-р байр |
В.Чимэдлодой |
М.Амгалан |
А.Амаржаргал |
М. Амгалан |
2-р байр |
Р.Баярцогт |
Х.Золтуяа |
Я.Базарсад |
Б. Тайгынтуяа |
Багийн төрөлд:
|
Сагсан бөмбөг /эр/
|
Сагсан бөмбөг /эм/ |
Волейбол /эрэгтэй/ |
Волейбол /эмэгтэй/ |
1-р байр |
Физикийн тэнхимийн баг |
Математикийн тэнхимийн баг |
Математикийн тэнхимийн баг |
Математикийн тэнхимийн баг |
2-р байр |
Захиргааны баг |
Физикийн тэнхимийн баг |
Хими-Технологийн салбарын баг |
Захиргааны баг |
Ийнхүү тэмцээнд амжилттай оролцсон нийт багш тамирчид болон өөрсдийн багаа дэмжсэн хөгжөөн дэмжигч багш нартаа ажлын амжилт хүсэж талархал дэвшүүлье.
Амжилт гаргасан багш нараас бүрдсэн баг тамирчид цаашид ШУТИС-н багш нарын спортын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
ХШУС-н захиргаа
ХШУС-ын Багшийн Хөгжлийн баг
Биеийн тамир, Спортын тэнхим
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.