ХШУС-ийн салбар, дундын багш нарын семинар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг семинарын гол зорилго инновацийн шинэ судалгаа, бүтээлийг хөгжүүлэх, харилцан санал бодлоо солилцох, профессор багш нарын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд оршино. Семинараар "Математикийн тэнхим", "Физикийн тэнхим", "Химийн инженерчлэлийн салбар"-ын профессор багш нар өөрийн судалгааны ажлын чиг хандлага, үр дүнгээ танилцуулж, цаашид хамтран ажиллах судалгааны чиглэлүүдийг дор бүрээ гаргасан үр дүнтэй семинар боллоо. Хурлаар цаашид салбар дундын багш нарын семинарыг сар бүр хийж байхаар тогтлоо. Өөрийн судалгааны үр дүнгээр итгэл хэлэлцүүлсэн нийт профессор багш нартаа баярлалаа.

Семинарт идэвх, санаачлагатай оролцсон нийт багш нартаа баярлалаа!
ХШУС-ийн Захиргаа
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ